Зар |
|
 |
Цэс |
|
 |
Ангилал |
|
 |
Санал асуулга |
|
 |
Манай сайтад |
Нийт зочин 1 Зочин 1 Хэрэглэгч 0 |
 |
Block title |
|
 |
Нэвтрэх хэсэг |
|
 |
|
Main » 2011 » January » 24 » Монгол бичгийн гайхамшиг
6:51 PM Монгол бичгийн гайхамшиг |
Чингис хаан "Тэнгэрийн чимэг нь гурван марал Газрын чимэг нь
гурван нуур Хүний чимэг нь ЧИНГИС хаан” гэсэн нэр бүхий монгол уран
бичлэг. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно
гэргий гуа марлын хамт тэнгис далайг гэтэлж … гэж "Монголын Нууц Товчоо”
хөлгөн сударт өгүүлснийг мөнх тэнгэрт цэцэглэж буйг бэлэгдсэн
тамгатайгаар* дүрсэлсэн. Дээрээсээ доошоо бичигдсэн судрын энэхүү хэсэг
нь Монголын үүсэл гарлын түүх тэнгэрээс бууж буйг билэгдэн эртний тамга
үсгээр хүрээ үүсгэн дүрсэлсэн. Уран бичлэгийн зохиомжид суу алдараа
дуурсгасан их хааны нэрийг сүр хүч, сэтгэл зүрхний гүнд оюун ухааны илд
болгон бүтээлээ. Эртний тамга үсэг, эвхмэл монгол бичиг, дөрвөлжин
бичиг**, монгол бичгээр бичээчийн нэрийн тамга дарсан. * - дүрст тамга
** - 1269 онд Монголын Юан гүрний Хувилай хааны зарлигаар Пагва лам
Лодойжалцан зохиосон.
 Улаанбаатар Монгол бичигт хичээнгүй бичлэг, таталган бичлэг
гэсэн хоёр төрлийн бичлэг байдаг. Монгол үсэг нь дээрээсээ доошоо нар
зөв эргүүлэн бичигдэхдээ ацаг шүдийг нь хурааж, зөвхөн зураасаар
тэмдэглэн таталган бичдэг онцлогийг ацаг шүдтэй бичсэн бичлэгтэй
хослуулан "Улаанбаатар” гэж хотын нэрийг уран бичлэгээр бичсэн. "Улаан”
гэсэн үгийн өмнөх хоёр цэг тавих зайд эртний үсэгтэй тамга зураас хоёрыг
бичиж, "баатар” гэсэн үгийг бийрийн хичээнгүй бичлэгээр бичсэн.
"Баатар” гэдэг үгний хоёр цэгийн харалдаа бичээчийн монгол үсэгтэй тамга
дарсан.
Морь
Монголчуудыг морьгүйгээр төсөөлөшгүй. Монгол бичгийн бийрний зурлагын
өргөн даралтаар "морь” гэдэг үгийг үсгийн зурлагын онцлог хэлбэрээр нь
илэрхийлсэн. Монгол бичгийн "м” үсэг нь морины дэл, "о” үсэг нь морины
толгой, "р” үсэг нь урд хоёр хөл нь гэхчилэн дүрслэн бичсэн. "Морь”
гэдэг үгний нурууны дээд талд эвхмэл монгол үсэгтэй тамга дарсан нь морь
унасан хүн мэт. Доод талд нь гарын үсэг бичээчийн нэрийн тамга дарсан.
|
Category: Соёл урлаг |
Уншсан: 4941 |
Нийтлэсэн: Neonazist
| Үнэлгээ: 2.0/1 |
Нийт сэтгэгдэл: 9 | |
0 9
kaal (2013-02-23 7:36 PM)
[ Entry]
chingis gedegee zuw l bochtsen bn shde hha
|
0 8
muugii (2012-04-27 4:48 PM)
[ Entry]
chadaad yum avlaa shuu.
|
0 7
bi (2012-03-27 11:45 PM)
[ Entry]
chingis gedgee zow bich l dee
|
0 6
монгол хүн (2012-03-17 4:04 PM)
[ Entry]
gants zurag avah gsn chin yu ve gehdee goy bna
|
0 5
ARIKO (2011-02-02 2:18 PM)
[ Entry]
bayarlalaa
|
0 4
enerel (2011-01-29 5:25 PM)
[ Entry]
za ih goy blog bnaa mongol ulsad maani tsoohon ch gesen iimsaihan humuus bgaad bid baxarxaj bnaa. neo ih todorhoi saihan bichsen bnaa buh medeegee
|
0 3
Rai (2011-01-28 6:10 PM)
[ Entry]
mna ovoo bas ingej zurdiishd aimar goy daanj bi mongol bijig sn meddguma zaza nice nice
|
0 2
ARIKO (2011-01-28 5:24 PM)
[ Entry]
xexe
|
0 1
MONGOL UNDESTEN (2011-01-25 6:20 PM)
[ Entry]
MONGOL BICHGEE SURTSGAA MEDWUUU
|
Хайлт |
|
 |
Photo |
|
 |
Цаг тооний бичиг |
|
 |
|
 |
| |
|