Зар
Цэс
Ангилал
Түүх [11]
Соёл урлаг [7]
Мэдээ мэдээлэл [9]
Сонин хачин [4]
Танилцуулга [2]
Бусад [6]
Санал асуулга
Манай сайт ямар байна
Санал өгсөн: 75
Манай сайтад

Нийт зочин 1
Зочин 1
Хэрэглэгч 0
Block title
Нэвтрэх хэсэг
Main » 2011 » January » 28 » Хоржалло. Монгол ялах болтугай!
6:45 PM
Хоржалло. Монгол ялах болтугай!

Нар сараа барин тангараглая
Няцаж буцсанаа буудан алъя
Нэгэн эцгийн хөвгүүд адил
Найртай сайхан явцгаая...

Хоржийлоо, Хоржийлоо, Хоржийлоо


Энэ бол Монгол цэргийн тангараг. Одоогоос 99 жилийн өмнө. Богд хаант Монгол улсыг байгуулахад, Дараа нь ардын журамт цэргийн уухай байлаа. 1932 оны бослогын уриа дуудлага ч энэ Хоржийлоо. Морь эргэхэд, сур хавахад ч Хоржийлоо... Энэ ер нь ямар утга учиртай үг вэ? хэмээн асууж болох юм. Энэ бол Монгол ялах болтугай гэсэн үг. Дорно дахины латин хэл буюу гэгээрэл бурхны номын хэлээр ийн өгүүлж буй хэрэг.
Хор – энэ бол Монголчууд буюу хоромсог саадагтан
Жал – ялах, ялгуух, ялгуусан
Ло – болой, болтугай гэсэн үг.

Үнэндээ одоогоос 99 жилийн өмнө байдал бидний бодож байснаас ч хүнд хэцүү байсан юм. Ангич, намч жанжин шугам гэхээсээ илүү Монголыг ялахын төлөө, Хоржийлоогийн төлөө Богдын зарлигтай өвөг дээдэс минь нум сумтайгаа ч зарим нь байсан л юм. Богд хаант Монгол улсын цэргийн номлолоос сонин байх болов уу? гэж зарим нэгийг нь дурдъя.

Нум сумтай цэргүүд жижигхэн хонх очир авч явдаг байжээ. Зүүн гартаа хонх барьж, түүнийгээ дуугарган харвах хүнийхээ сүнсийг тонилгоно. Баруун гартаа сумаа дэлж татаад харвахдаа эрхий хуруундаа уясан очироороо харвасан болохоос амьтны амь таслах сум харвасангүй гэж бодох жишээтэй. Тулалдаанд орохын өмнө Бурхан багшид итгэл явуулж, Цагаан дар эх гэдэг ном уншина. Гадныхан харахад инээдтэй, өрөвдөлтэй харагдаж л байсан байх... Гэтэл тэд дотроо ямар агуу өршөөнгүй, нигүүлсэнгүй, бо
дьсадва цэрэг байсныг хэн ч төсөөлшгүй... Энэ бол гаднах л байдал нь... дотор сэтгэл нь... Харин тулалдаан бол өөр хэрэг...

Ямар нэгэн үйл явдал болоод өнгөрөхөд хүн хүн өөр өөрийн дүгнэлтийг өгч, өөр өөрийн түүх болгохыг хичээдэг. Сонин юм шүү. Улс орнууд ч бас л тийм бодлого баримталдаг. Аргагүй дээ хүн л удирдаж, хүн л бичиж байгаа хойно.

1939 онд зүүн хил дээр болсон явдлыг бид ”Халх голын дайн” хэмээн нэрлэдэг бол Япончуудад зүгээр л ”Номун хааны хэрэг явдал” ч билүү, тулгаралт ч бил үү... шальтай юм биш гэж үздэг. Тэгвэл 1913 онд Ар Монголын 10 000 гаруй цэрэг таван чиглэлээр давшин, Өвөр Монголын нутгийг чөлөөлж, Богд хаант Монгол улс, Дундад улстай жил гаруй Түмэн газрын цагаан хэрмээр хиллэж байсан гэвэл та итгэх үү? Үгүй л болов уу?

Энэ тухай түүхийн сурах бичигт жишээ нь ганцхан өгүүлбэр бий. Эрх чөлөөт, хүнлэг ардчилсан нийгэм байгуулж яваа бидний түүхэнд шүү. Дундад улсын түүх бичлэгт энэ үйл явдлыг ”Үхэр жилийн үймээн” буюу зах хязгаарын хэдэн хүүхдүүд үймэлдсэн төдийд үздэг. Манай түүхэнд болохоор ”Таван замын байлдаан” гэж нэрлэнэ. Гэхдээ өнөөх марксист арга барилаасаа салаагүй. Лам нар удирдаж, Өвөр Монголчууд тусалсан, Өвөр Монголын газар нутаг дээр болоод өнгөрсөн учраас бидэнд нэг их хамаатай зүйл биш хэмээн боддог шиг байгаа юм.

Харин Өвөр Монголчууд бол ”Богдын шар цэрэг”, ”Бидний авран чөлөөлөгч”, ”Шамбалын цэрэг” байсан хэмээн дээдлэнэ. Энэ олон үзэл бодлын уулзвар дээр энэ түүхийг эргэн сөхөж, тэдний адил уухайлмаар байна.

”Хоржийлоо, Хоржийлоо”


1913 оны 5-р сар:

Богд хаант Монгол улс байгуулагдаад хоёр жил өнгөрөв. Туурга тусгаар улс гэрийн төлөөх уухай түрлэг, Халхын хавтгайгаас хальж, баруун талаараа Төвдтэй, зүүн талаараа Манжтай, өмнөшөө Цагаан хэрэм тултал Монголчууд өөрсдийн амьдран суугаа газар орон уул, усаа зурж, Богд хаанд дагаар орж байлаа. Өвөр Монголчууд ч үерийн ус адил Хүрээнд нүүн ирцгээж, бичиг цэргийн эрдмээр Монголын төрд зүтгэж, хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс болчихоод байлаа. Үнэндээ Дундад иргэн улс ч дөнгөж шинэ тулгар байгуулагдаад дотроо хямралтай... Юун Монголтой манатай л байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй...

Богд хаан зарлиг буулгалаа.
Гол санаа нь Их Юан улсыг дахин байгуулах, монголын сүр хүчийг дахин мандуулах,
Орчин үеийн хурдан буутай хагас механикжсан армийн эсрэг шүү.
Нум сум, сэлэм, цахиур буу, хагас хугас хурдан буутай морин цэргээр...

Тэд юунд итгэж байв аа? гэвэл өнөөдрийн өндөрлөгөөс харахад маш сонирхолтой. Тэд маш дэврүүн байсан гэж хэлж болно. 2008 онд Олимпоос анхны алтан медалийг авсан. Энэ баярыг харсан хүн "Би амьдралдаа Монгол хүмүүс ингэж баярлаж байхыг үзсэнгүй. Богд хаант Монгол улсыг тунхаглахад л хүн малгүй, хорхой шавьжгүй нэг баярласан юм гэнэлээ ." л гэж зогссон гэдэг.

Богд хаан Оросоос тусламжаар аваад байсан зэвсгээрээ хангаж, цэргүүддээ Сосорбарамын буу бүхүй шар хадаг зүүж, сунтагийн адис хайрлаад, бууны ам долоолгож, ”Одоо та нарыг сум даахгүй, үхсэн ч сүнс тань шууд Шамбалын оронд очно.” хэмээн айлдсан гэдэг. Богд хааны зарлиг захиаснаас өөр юу тэднийг ингэж итгэл үнэмшилтэй болгох вэ? дээ. Өөр юу ч биш... Одоо тэдэнд Хоржийлоо хэмээн уухайлж, эцсээн хүртэл тулалдах л зам үлдлээ.

Хоржийлоо Хоржийлоо

Дэлхийн 2-р дайн болж байхад хаа сайгүй л эх оронч ухамсрыг сэргээх баатар хэрэгтэй байлаа. Тэр бол ард түмэн сайн мэдэх, жинхэнэ бахархал дууриал нь байх. 1913 оноос хойш 32 жил өнгөрөөд байсан хэдий ч... Ардын хатан баатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Тогтох тайж, Сумъяа бэйс, Хайсан гүн нар бол ард түмэнд мартагдаагүй жинхэнэ баатрууд байлаа. Шинэ монголын түүхч Ш.Нацагдорж гуай ”Манлай баатар Дамдинсүрэн” хэмээх номдоо ингэж бичжээ.

”Манлай баатар Дамдинсүрэн бол жинхэнэ баатар юм. Тэр хятадын асар их цэргийн давуу хүчийг Шандийн гол, Хүйсийн талын тулалдаанд явж, баатарлаг гавъяа байгуулсан” гэж... Баатруудын баатарлаг түүх энэ номоос хойш 15 жилийн дараа дахин шинээр бичигдсэн түүхэнд Сүхбаатар, Чойбалсан нараар өөрчлөгдөж, энэ түүх одоо болтол засагдаж залруулагдах боломжгүй болсон мэт бүдгэрсэн. Гэхдээ бид мартаагүй... Энэ чинь Монгол шүү дээ.

1913 онд хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар давшсан Монгол цэргүүд их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийжээ. Урваж шарвах, дийлэх, дийлдэх, ухрах, давших байлдаж тулалдаж буй хэн бүхний үздэгийг нь үзэж, туулдагийг нь туулсан. Тэгээд ч тэдэнд Өвөр Монголчууд маш их тусалж байлаа. Тэд харийн нутагт биш өөрийнхөө нутаг дээр, ноёд язгууртнууд нь хэдийн Богдод өргөчихсөн тэр газар нутаг дээр байлдаж яваа улс.

Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай эн тэргүүн ойртон ирж буй Монголын аюулыг сөрөн зогсоохын тулд хурдан хугацаанд 70 000 цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл бүхий армийг эмхлэн байгуулж, маршалл Ван Хуй Жан-аар удирдуулан хөдөлгөлөө. Тэр бас нэг нууц даалгавартай. Дэ вангийн өргөөнд хадгалагдаж буй Хувилай хааны тамгийг ямар ч хамаагүй аргаар авчрах. Бээжинд Юан Ши Кай хийгээд Хятад хүн хаан суухад тэр тамга нэн хэрэгтэй. Юун үндсэн хууль, юун бүгд найрамдах улс...

Хоржийлоо Хоржийлоо

1913 оны 8 сарын 13. Шандын тал. ”Бух чичүүр” ажиллагаа:


Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэг Долоннуураас гарсан их цэргийг угтаж, сар битүүрэхийг хүлээж байлаа. Ингэсээр харанхуй шөнө болох тэр үед хурдан шалмаг, морь сайтай, газрын баримжаа мэдэх нутгийн 50 цэрэг, Халх 50 цэрэгтэй хамт их цэргийн тэг голоор зүсэн гарч, хоёр тийшээгээ буудсаар, нэвт гарлаа. Энэ үед сандарч тэвдсэн Хятад цэргүүд эмх замбараагаа алдаж, буун дуу гарсан зүг рүү хариу буудсаар үүр цайх үед... үүр цайх үед өөрөө өөрсөдтэйгөө тулалдсанаа л сая мэджээ. Сар битүү шөнө, тоогоор цөөн цэрэг, их хүчийг багагүй сандаргасан энэ тактик нэгийг хэлээд ч байх шиг.

”Ардын элч” киноны хэсгээс.... ”Зэвсэг ч гэж дээ зэвсэг юм, Монголчууд ташуураан бариад дайтсан ч чадах хүмүүс шүү”... Энэ үг ч бас санамсаргүй үг биш байлаа. Энэ тухай Зоригт баатар Лаварын Сумъяа дурсамждаа ”Бид Бух чичүүр, Галзуу барын дайралт хэмээх аргыг хэрэглэсэн” гэж хэлэв.

Хоржийлоо Хоржийлоо

 

1913 оны 8 сарын 30. Хүйсийн тал. ”Галзуу барын дайралт” ажиллагаа:


Энэ талд болсон тулалдаан бол нилээд шийдвэрлэх тулалдаан төдийгүй хамгийн анхаарал татсан тулалдаан. Энэ тал уг нь Ганган тал нэртэй байжээ. Элсэрхэг хөрстэй, битүү ой байсан энэ хөндийн салхины дээр нь өндөрлөг газар Монголчууд байрласан бол яг эсрэг нам дор, зүүн өмнө зүгээс Хятадын цэрэг давшин гарч иржээ. Эмгэнт Манхан хэмээх толгой дээр Манлай баатар Дамдинсүрэн гарч, яг байлдаанд цэргээ удирдаж байгаа мэт тугаар дохио зангаа хийнэ. Үүнийг нь харсан Ван Хай Жин жанжин их бууны шуурган галаар моддын оройгоор үзэгдэх тугнууд руу, Монголын цэргүүд өөд өдөржин галлалаа. Тэд ухрана. Давшина.

Үнэндээ тэнд хөл нүцгэн хэдэн Монгол цэрэг туг барьж нааш цааш гүйлдэн... тэдэнд ойртох ч үгүй холдох ч үгүй... элхийг нь барж байна гэдэг тухай төсөөлөл ч байсангүй. Үд хэвийх үед галаа зогсоон, хоолоо идэх хэрэг гарлаа. Шинэ тутам байгуулагдсан Дундад улсын арми. Хээр цөлд тулалдах туршлага байсангүй. Зэвсэг, хоол, хүнийхээ тоонд л найдаж байгаа улс.

Яг энэ үед өлийн салхи гарч, Монгол газрын хүчит салхи баруун хойноосоо илэрхийн бослоо. Үүнтэй зэрэгцэн өтгөн сахлаг хуурай модонд тавьсан түймэр, давхиж яваа морьтноос ч хурданаар Хятад цэргүүдийг нөмрөн авсан юм.

Энэ бол ”Галзуу барын дайралт” биш шүү. Дөнгөж эхлэл төдий юм. Түймрийн галаас зулбан гарах цэргүүдийг цавчихыг нь цавчиж, буудахыг нь буудсаар... Улмаар тэдний дунд зүсэн орж, эргэн тойрон цавчиж, яг л галзуу бар шиг аашиллаа. Үр дүн нь энэ. Тэд лавтай 2 өдөр шөнө зууралдан байлдаж, түймэртэй хамтран тэднийг ухраан цохисоор Үхэрчин овоо, Шанд нийслэлийн туурь, Зуу найман сүм өнгөрч, Долоннуур хотод тулж очжээ.

1913 оны 9 сарын 7:

Энэ тулаанд биечлэн оролцсон их буу даасан лам, мөн энэ нутагт төрсөн болоод хожим Чойбалсангийн гарын нарийн бичиг явсан Шаврон Данзан ийм шүлэг бичив... Утга нь бол Мүгдэн хотыг эзлээд Амарбаясгалангаар эзлэн суулгая, Бээжинг эзлээд Түшээт ханыг хаан болгоё. Бүх дэлхийг эзлээд Богд хааныгаа эзэн суулгая... гэж.

Энэ ялалтын цуу Нийслэл хүрээнд хүрч, хүн бүхэн баяр бахдалаар дүүрч, хөөрч байсан цаг үе. Бид олимпийн аваргатай болоод баярласан шиг. Би тэдний юу гэж хашгирч байсан бол гэдгийг төсөөлөхийг хичээж байна. Тэд яг л ингэж хашгирч байсан болов уу?

Хоржийлоо, Хоржийлоо

Богд хаант Монгол улс байгуулагдсан нь Юан улс байгуулснаас хойш дэлхийн улс төрийн тавцанд Монгол хэмээх нэрийг 640 жилийн дараа дахин авчирсан гавъяат үйлс хийгээд бидний өнөөгийн сайн сайхан амьдралын угтал байлаа. 99 жилийн дараахи өндөрлөг дээрээс нэг иймэрхүү харагдаж байна. Богд хаант Монгол улсын 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэхийг бид харж байна. Хүлээж байна.
Category: Түүх | Уншсан: 786 | Нийтлэсэн: Neonazist | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Orgil   (2011-02-01 11:06 AM) [Entry]
yamar urt medeelel vee unshaad yavj bsan chin zalhjiishd hehe gehdee goy medee bn

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Хайлт
Photo
Цаг тооний бичиг
«  January 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Copyright MyCorp © 2025
Create a free website with uCoz