Зар
Цэс
Ангилал
Түүх [11]
Соёл урлаг [7]
Мэдээ мэдээлэл [9]
Сонин хачин [4]
Танилцуулга [2]
Бусад [6]
Санал асуулга
Манай сайт ямар байна
Санал өгсөн: 75
Манай сайтад

Нийт зочин 1
Зочин 1
Хэрэглэгч 0
Block title
Нэвтрэх хэсэг
Main » 2011 » January » 25 » Эх болсон эх орон минь.
3:22 PM
Эх болсон эх орон минь.
Эх орон энэ vгэнд хичнээн олон утга шингэсэн байдгийг бид заримдаа тєдийлєн сайн ухамсарладаг билvv дээ. Эх орон гэхээр юуны тvрvvн эх болсон газар шороо, монгол нутаг хэн бvхний сэтгэлд буух нь лавтай. Гэхдээ энэ нь олон талтай, цогц ойлголт бєгєєд эх болсон эх орны тухай ярихад монгол газар нутаг, монгол хvн, монгол ахуй, зан заншил, тусгаар тогтнол, тэгээд хєгжлийн асуудал ээлж дараатай яригдах ёстой л доо. Эх орон маань биднийг эхийн сэтгэлээр энэ ертєнцєд хvлээн авч єєрийн дулаан илч, гэрлээ тvгээж, тvvгээр тэжээгдэх хєрс шороо, ургамал, амьтан, тvvнд тvшиглэсэн нийгэм соёлыг бидэнд євлєн хvргэж буй хэн бvхний сэтгэлд ямагт уяатай тийм л газар нутаг билээ. Эх орон миний оюуныг тєлєвшvvлж, надад хvч чадал хайрлан "би, энэ нийгмийн хийгээд энэ газар нутгийн нэгээхэн хэсэг нь байж тvvнд эзэн нь, бас боол нь байх учиртайг” сэтгэл санаанд гvн шингээж єгсєн миний амьдралын талбар, хvч чадлын эх ундарга минь билээ. Тэгэж бодож, сэтгэж, сvсэглэж явбал эх орноо бид эх шигээ хайрлах сэтгэлийн шижим урган гарах учиртай юм. Мєн эх орноо хайрлах сэтгэл ч бас хvн бvрийн сэтгэлд байнга уяатай байхын vндэс болно. Эх орон гэдгийг хамгийн жижиг зvйлээс ургуулан бодвол тэр нь хvн бvрийн унасан газар, угаасан уснаас эхлэх учиртай байх. Тэр нь цаашлаад єєрийн тєрсєн сум, аймаг, тэгээд монгол улс болж хvрээгээ тэлэн бидний сэтгэлд эх орон болж орж ирдэг гайхамшигтай зvйл юм. Бид хэн ч байсан тєрсєн тэр л газраасаа уруудах vед сэтгэлийн тэнхээ авч, урамших vедээ тvvндээ сvсэглэн залбирдаг нь эх оронтойгоо бид зvрх сэтгэлээрээ хичнээн нандин холбоотой байдгийн илрэл буй за. Нєгєє талаар энэ нь хvн бvрт бахархах сэтгэлийг тєрvvлж байдаг ажээ. Монголчууд бид бvгдээрээ л монгол эх орондоо хайртай, энэ бол эзэн Чингисийн єлгий нутаг хэмээн бахархан ярьдаг. Энэ бол бахархлаас vvдэлтэй эх оронч vзлийн нэг илэрхийлэл гэж бодож байна. Миний хувьд Монгол эх орон минь сая сая жилийн байгалийн хувьсалд улам бvр тєгєлдєржиж, зуу зуун жилийн нийгмийн хувьсгалд улам хvчирхэгжиж ирсэн дэлхийд данстай, vр хvvхэддээ ээлтэй, тэнгэрт ойрхон орших гайхамшигт нутаг юм. Тиймдээ ч би Монголын салхинд дуртай, Монголын vнэрт хайртай, Монголын газар шорооноос иш vндэс аван ургасан ухамсарт нийгмийн бие тєлєєлєл юм. Иймд монгол эх орон бол миний сэтгэлд их vнэ цэнэтэй байхаас аргагvй, миний орон зайг бий болгосон, миний бяцхан ертєнцийг тэтгэдэг, надад онгод авчирдаг тийм л газар нутаг юм. Би хэрвээ Номхон далайн нэг арал дээр хvн болж тєрсєн бол тэр миний эх орон, надад тvvний талбай, эд баялаг нь бус тэндээс миний хvртэх тэр л эерэг энерги л гол зvйл болох байсан болов уу. Ингээд бодохоор эх орон єєрєє хvний сэтгэлд олон шижмээр холбогдон оршиж, тэр хэмжээгээр хvнийг тєлєвшvvлж, тэтгэж байдаг бурханы хишиг гэлтэй. Тvvний материаллаг илрэл нь биднийг хvрээлж буй уул, ус, хангай, говь, тал хээр хосолсон єргєн уудам нутаг бєгєєд тvvнээс бид амьдралын утга учир, эерэг энергийг хvртэж, бас зєв амьдрах замаа олж байдаг гэж хэлж болно. Энэ бол хийсвэр мэт ч хvн бvрт байх ёстой сэтгэлгээ юм даа. Иймээс эх орныг бурханы хvчтэй зvйрлэн тvvнд итгэж, тvvнийг єєрийн чадах тэр хэлбэрээрээ тэтгэж байх нь хvн, байгалийн хvйн холбоог илэрхийлэх хvний сэтгэхvйд оршин буй нандин сэтгэлийн илэрхийлэл болно. Чухамхvv энэ єнцгєєс эргэн харахад орчин vеийн монголын нийгэмд энэ итгэл байхгvй болчихсон нь нэн харамсалтай. Бид эх орноо тэтгэх тэр зvйлийг умартан, авах гээхийн сэтгэлгээг илvv хєгжvvлээд байгаа нь даанч тусгvй зvйл юм. "Би Монголд тєрсєндєє бахархдаг. Энэ бол Тєвдийн дараа орох бурханы орон юм” гэж нэг хvнийг хэлэхэд нь миний мунхаг оюун "Бурханы орныг Монголтой зvйрлэдэг нь ...” гэж дотроо шоолох шахам юм болж билээ. Харин одоогийн миний хvрсэн энэ єндєрлєгєєс харахад Монгол орон минь байгалийн єєрийн тєгс тєгєлдєрєєрєє хvнийг омогшуулж, хvч тамир єгч чаддаг тийм нутаг юм. Тэр омог энэ л энгийн мэт санагдах эргэн тойронд минь буй байгаль, нийгэм, тvvх, соёлын биет болон биет бус єв уламжлалаар дамжихын сацуу дотор минь бургилах тэр халуун цусанд минь шингэн иржээ. Монголын хєдєє гэж нэрлэдэг тэр онгон, зэлvvд нутагт тэнгэр газрын хооронд, vvлс нь уултай шvргэлцэх тэр хязгааргvй дайдыг эзлэх энэ єргєн уудам нутгийн ард тvмний єчvvхэн нэг хэсэг нь БИ болж тєрсєндєє хязгааргvй баярлаж, бахархаж явдаг нэгэн билээ. Эндээс би хvч чадлаа сэлбэж, цааш амьдрах урам зоригийг авдаг даа. Энэ бол миний эх орон. Эх орны єєр нэг хvчирхэг зvйл нь тvvний нийгмийн хєгжил яах аргагvй мєн. Энэ нутгийг хамгаалахын тєлєє, тvvний сvр хvчийг мандуулахын тєлєє явж байсан бидний євєг дээдэс агуу юм. Тєв Азийн энэ єндєрлєгт Монгол гэдэг нэрийг дуурьсгаж энэ vржил шимт, баян нутгийг бидэнд vлдээсэн євєг дээдсээрээ бид бахархах учиртай. Тvvнийг єнєєдєр хvртэл элдэв халдлагаас хамгаалан ирсэн эрэлхэг эх орончиддоо ч баярлах ёстой. Энэ л газрын хєрс, ургамал, сэвэлзvvр салхи, байгалийн олон єнгє, гэрэл, дєрвєн улиралд зохицсон бидний амьдралаас урган гарч буй тэр сvр хvч, ухаан нь монголчууд биднийг єнєєдєр хєтєлж явдаг бизээ. Иймээс Монголын нутаг сvр хvчийн бэлэг тэмдэг юм. Єнєєгийн бидний монголчуудын эх оронч сэтгэлгээ хэр байдаг юм бэ дээ. Хvн бvр л Монгол орон баян гэж бахархахаас Монгол орон тэнгэрлэг нутаг гэж ер ярьдаггvй, Монголын хvн ард бурханлаг гэж єгvvлэх хvн тийм ч олон биш юм уу даа. Ингээд бодохоор эх орноороо бахархах сэтгэлгээг хvvхэд, залуучуудад олгож чадахгvй байна уу, эсвэл єнєєгийн vеийнхний сэтгэлд тийм орон зай бага байдаг юм болов уу. Эх оронч сэтгэлгээ хичнээн энгийн зvйлээс эхэлдгийг хvн бvр л ойлгож байх учиртай. Энэ бол нийгмийн тогтолцоо, улс тєрийн амьдрал, тэдгээрийн биет бvтээгдэхvvн болсон эдийн засгийн хvчнээс бус миний газар шорооноос vvсэх ширхэг євс, нэг мод, vзэсгэлэн тєгєлдєр байгаль, уламжлан ирсэн соёл, мєр зэрэгцэн алхах анд нєхєд ... эд бvгд миний эх орон юм. Иймд миний эх орон сайхан vзэмж тєгєлдєр байж миний амьдрал цэцэглэн дэлгэрч, миний сэтгэл уужуу тайван, хvсэл мєрєєдєл минь ариун цэвэр байх нь эх орны эзэн болсон хvн ард биднээс шалтгаалах нь ойлгомжтой юм. Миний байрны гадаа хог хаягдал vгvй, миний явдаг замаар мод бут цэцэглэн, надтай зєрж єнгєрєх хvн баяр баясгалангаа хуваалцан инээмсэглэж, бvдчиж яваа нэгэнд би туслан, бvдэрч яваа vед минь надад тvшиг тулгуур болох сэтгэлтэй тийм л хvмvvсийг тєлєвшvvлсэн нийгмийг бvрдvvлсэнээр бид эх орондоо хувь нэмрээ оруулж буйн илрэл болох юм. Ийм л сэтгэлгээг, ийм сэтгэлийн орчныг хvн бvрт бvрдvvлж чадсанаар эх орон єєрєє хєгжихийн сацуу эх орондоо бид улам бvр татагдаж, тvvний нэг салшгvй хэсэг болно доо. Би газарзvйч мэргэжилтэй хvн л дээ. Би эх орныхоо байгалийг судалж, залуу vед мэдлэг тvгээх, зvй зохистой ашиглахад нь єєрийн vгээ хэлж явахыг хичээж, энэ бvхнийг бусдад зєв таниулж, єєрєє бас танин мэдэж, тvvний эмзэг холбоосыг нээн илрvvлэхийн тєлєє л энэ насыг барж байна. Тиймдээ ч би Монголын газар нутгийн зvй бус ашиглалт, газрын тєлєє, мєнгєний тєлєє явагдаж буй єнєє vеийн vйлдэлд сэтгэл эмзэглэж явдаг нэгэн билээ. Ийм зvй бус vйлдэл єнєєдрийн Монголын нийгэмд газар авсан нь хэн бvхэнд тодорхой болжээ. Vvний уршиг монголын газар шороо, хvн ардын эрvvл мэнд, тусгаар тогтнолд ихээхэн аюултай юм. Хvн бvр эх орноороо бахархах, эх орондоо золиос болж чадах, эх орноо хамгаалах зориг, сэтгэлийн хаттай байхын сацуу эх орныхоо бурханлаг чанарыг улам тvгээн дэлгэрvvлэхэд гар бие оролцох нь монголчууд бидний энэ дэлхийд ирсэн гол шалтгаан гэж ухаалгаар бодох чадвартай байвал, ээ дээ мєн сайн юмсан гэж л бодож, vvний тєлєє залбирч явдаг аа би. Уншигч тvмэн та нар минь энэхvv эргэцvvллийг унших зуураа єєрєєсєє эх орон минь миний хувьд юу билээ гэж нэг бодож vзээрэй. Ингэх зуур эх орондоо би юу хийж чадах вэ гэдэг сэтгэгдэл аажимдаа цээжийг чинь оволзуулаад зvрх дэлсээд ороод ирэх вий. Яг л тэр агшинд БИ гэдэг хувь хvн бvрэлдэж, ЭХ ОРОН гэх тэр аугаа ертєнц сэтгэл дотор тань бий болох учиртай. Эх болсон Монгол нутаг минь зуу зуун жил оршин тогтнож, хєгжин дэвжих нь иргэн нь болсон БИ, ЧИ, ТА – БИД бvгдээс эхтэй шvv. Энэ уудам нутагт монголчууд бид эзэн нь болж, амьдрал ахуйгаа дээшлvvлж, хvн тєрєлхтний хєгжлийн алхаатай хєл нийлvvлэн яваа нь их хувь тавилан билээ. Тунгаагтун, бодогтун
Category: Бусад | Уншсан: 1258 | Нийтлэсэн: Neonazist | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 MONGOL UNDESTEN   (2011-01-25 6:23 PM) [Entry]
эх орон минь.

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Хайлт
Photo
Цаг тооний бичиг
«  January 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Copyright MyCorp © 2025
Create a free website with uCoz