Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Манжууд мөн л нүүдэлчин улс. Харийн хүмүүс биднийг нийлүүлээд "Зүүн Татар" гэх болно. Зүүн
татаруудыг Хянганы нуруу хүртэл Монгол Татар, Хянганын нуруунаас
Солонгосын Мөнхийн цагаан уул хүртэлх нүүдэлчдийг түрэг хэлтэн Нүчэнг
Татар гэж нэрлэдэг байна. Тэд түүхийн удаан хугацаанд хоорондоо
нүдэлдэж, авгай хүүхдээ булаацалдсаар алийг нь аль гэхийн аргагүй яс
үндэс, хэл заншил нь холилдсон гэнэ лээ. Гэхдээ 12 зууныг хүрэхэд
Зүрчдийн Алтан Улс, Хамаг Монгол гэх үндсэн хоёр бие даасан бүлэгт
хуваагджээ дээ.
Монголын
их гүрний үед Алтан улсыг доройтуулснаар Зүрчин аймгууд Монголчуудын
хавсарга болж хоёр зууныг өнгөрөөсөн билээ. Монголын Юань гүрнийг
мөхсөний дараа Зүрчнийг захирч байсан Мөнх Төмөр босогчдод (Мин улсын)
алагдсан. Түүний 6 дахь үе болох Нурхайч Манж Чин Улсыг байгуулсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн буй.
Нурхайч
өөрийгөө Монгол удмын хүн гэж итгэж байсан болохоор Монгол бичгийг
ялимгүй өөрчлөн өөрийн бичиг болгожээ. Тэр үеийн Манж хэл Монгол хэлтэй
тун төстэй байж. Түүгээр ч үл барам Нурхайч Монго-гэгээ гэж алдаршсан
Монгол хатан авсан байна. Ингээд Нурхайчийн хүү Манжийн хаан Хунтайж
илүү Монгол цустай хүн болж хувирсан түүхтэй. Хунтайж (бодвол Абахай
хаан) бүүр Чингисийн алтан ургийн хүнтэй сууж үр удмаа үлдээнэ гэж
хайсаар Боржигод-ши хэмээх бурханы шашин шүтдэг Монгол гүнжийг хатнаа
болгон авсан байна. Ши гэдэг бол "хүн" гэсэн Манж үг.
Боржигод-ши
удаан хугацаагаар Манжийн хааны ордонд нөлөө бүхий амьдарч хүү Фулинийг
хаан суулгаад Шунзи (Эвээр засагч) хэмээн өргөмжилсөн. Хааны ордонд их
хатны нөлөө их байдаг болохоор үүнтэй тэмцэх зорилгоор Хунтайжын
гаргасан хуулийн дагуу хаан хүн үхэхэд гол хатан нь хамт үхэх ёстой
ажээ. Ийнхүү их хатан амиа хорлож бага хатан Боржигод-ши амьд үлдсэн
бөгөөд 5 настай хүүгээ хаан ширээнд (1643 онд) залжээ. Шунзи-г 43 насан
дээрээ тэнгэрт халин хальтал
ээж нь төрийн хэрэгт орж байжээ. Боржигод-ши өөрийн ач хүү (Шунзи-ийн
хүү) Канши-г (Энх Амаглан хаан) хаан ширээнд залж 16 жил түүнийг удирдан
төрийн хэрэгтэй зууралдаж байсан байна. Боржигод-ши хатан 84 насалжээ.
Монголыг Манжид дагаар орохоос 4 жилийн өмнө тэнгэрт хальсан хэмээн түүх
шашитарт тэмдэглэгсэн болой.
Алт
мөнгөнд шунаж, архи дарсанд нэвчсэн баруун зуун Монголын ноёдууд уг
Боржигод-ши хатан дээр уралдан ирж, бие биенээ муулаад, уралцан байлдаж
байсан цаг. Манжийн хааны ордны нөлөө бүхий хүмүүс Монголоор ярьж байсан нь тэдэнд шууд нэвтрэлцэх боломж, итгэл үнэмшил олгож байсан байх.
Сайн
ажиглан судлах юм бол тэр үеийн сүм хийд эхлээд Монголоор, дараа нь
түвд, хятад, манжаар дараалуулан нэр хаягаа бичдэг заншилтай байснаас
Mонгол хэлийг хичнээн дээдэлж байсныг олж харж болно. Yүний хөдлөшгүй
нэгэн баримт бол Каншийн хүү Xиан Лоунг өөрийнхөө хүү Ёнгсэн хаанд
зориулан босгосон ордон буюу түүнийг таалал төгссөний дараа сүм болгосон
"Найралт Найрамдах Сүм" (Ёнг Хэ Гүнг)-ийн хаягийг хараарай. Түүхийн
нугачаанд бэртээ нь үгүй Бээжинд үлдсэн цорын ганц Mонгол сүм.
Geniuses-ын номонд орсон дэлхийд гуравхан байдаг 18 м өндөр цул зандан
модоор сийлсэн Mайдар бурхан тэнд бий.
Xанши
хааны үеэс манжууд хятадын соёлын нөлөөнд автаж хятад түшмэдийг дээш нь
гаргаснаар жаран жилийн дараа өөрсдөө хятадаар ярьдаг болж, монгол,
манж, санскрит, төвдийн соёлыг хятадын соёлд шаваас хийн нялзааж,
хятадууд эдгээр үндэстнүүдийг үндэсний цөөнх гэж үзэх түүхийн бантанг
анх зуурсан ажээ. Юм сайн мэдэхгүй хүний нүдэнд бүгд л адилхан юм шиг
харагдах боловч үнэн хэрэгтээ нилээд ялгаатай агаад тэр ялгааг олон
зууны турш хадаглан ирсэн. Жишээ нь Монгол луу, түвд луу, хятад луу
(манж мөн адил) өөр хоорондоо ялгаатай, өнгөний болон хэлбэр төрхийн
зөрөөтэй байх юм.
Одоо
Хятадад 10 сая манж гэгдэх хятадаар ярьдаг улс Мүгдэн хотыг тойроод
амьдарч байгаа боловч, Зүүн гарын говийн цаад талд Их Тэнгэр уулын шил
дээр Монгол хаалганы хавьд амьдардаг 30 мянган шивээ нар л манжаараа
ярьж байна. Тэд харуулын цэрэг байсан бөгөөд хятадын нөлөөнд автахад
даанч хол байжээ.
Манайхан
том орнуудын үзэл суртлын айхтар нөлөөнд автаж Манжид Монголчууд яс
махаа тасартал талхиулж байсан мэтээр бидний тархинд хийсэн билээ. Yнэн
хэрэгтээ манжийн хуулинд Монголчууд бүрэн захирагддаггүй, харин Монголын
нутагт Монголыг захирах тусгай хуультай байсан юм шүү дээ. Бидний өвөг
дээдэс урьдын адил малаа маллаж махаан идэж үр үдмаа үлдээсээр бидний
үетэй өв соёлтойгоо залгасан билээ. Хэрвээ Манжууд өөрийнхөө хуулиар
биднийг захирсан бол одоо бид хятадаар ярьж "бидний өвөг Монголчууд гэж
бүдүүлэг гарууд байжээ" хэмээн ам булаалдан шуугилдаж байгаа байх даа.
Хятаджсан манж ноёд тэдний түнш наймааны хар хятадуудаар дамжуулан
Монгол орныг сорон мөлжиж байсан тал дээр бол маргах юм алгаа.
Yнэхээр
дарлагдсаны бодит жишээ бол Испаничуудыг эрэг хөвөөнд нь бууснаас хойш
латин америкийн уугуул иргэдүүд шиг төрөлх хэл соёлоо алдах билээ.
Монголчууд
бидний хийх зайлшгүй шаардлагатай нэгэн зүйл бол хятадуудын зуурсан
түүх соёлын бантангаас өөрийн гэсэн юм аа салган авч дэлхийн ард түмэнд
үнэн зөвөөр нь ойлгуулмаар байна. Наад захын нэгэн зүйл гэхэд 12 жилийн
амьтан чинь Mонголынх. Буруу хойшоо доо муусайн тариачин хятадуудад ямар
юмны нь 12 амьтан байхав дээ.