Зар
Цэс
Ангилал
Түүх [11]
Соёл урлаг [7]
Мэдээ мэдээлэл [9]
Сонин хачин [4]
Танилцуулга [2]
Бусад [6]
Санал асуулга
Манай сайт ямар байна
Санал өгсөн: 75
Манай сайтад

Нийт зочин 1
Зочин 1
Хэрэглэгч 0
Block title
Нэвтрэх хэсэг
Main » 2011 » January » 26 » Миний нутаг
8:38 PM
Миний нутаг

Хэнтий Хангай Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчин уулнууд
Мэнэн Шарга Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хєвсгєл Увс Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон Сэлэнгэ Хєхvйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрхнууд
Хєх тэнгэр цэлмэсэн хєдєє хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морин уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан билчээртэй
Нааш цааш сvлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хєрш шороо газартай
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Yр ач хvvхдийн vржиж єссєн орон
Таван хошуу малууд дvvрэн билчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Євлийн тэсгэм цагт цасан мєсєн бvрхээд
Болор єнгє гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хvннv Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн минь нутаг
Хvн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндэт гавьяаг байгуулъя
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Монгол гэдэг нэр ертєнцийн чихнээ дурсгалтай
Монголын тєлєє гэдэг санаа бидний зvрхэнд холбоотой
Єсєхєєс сурсан vндсэн хэл мартаж болшгvй соёл
Yхтэл орших тєрєлх нутаг салж болшгvй орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Category: Соёл урлаг | Уншсан: 554 | Нийтлэсэн: Neonazist | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *:
Хайлт
Photo
Цаг тооний бичиг
«  January 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Copyright MyCorp © 2025
Create a free website with uCoz